Тус байгууллага 2016 онд анх авто тээврийн салбарт тохирлын үнэлгээ баталгаажуулалт хийх чиглэлээр байгууллагдан үйл ажиллагаа эхлүүлсэн.
Анх 2018 оны 12 сард СХЗГ-аас итгэмжлэгдэж, 2021 оны 06 сарын 30-ны өдөр үндэсний итгэмжлэлийн төвөөс 3 жилээр итгэмжлэл сунгагдаж, ЗТХСайдын 2021 оны 08 сарын 31 өдрийн А/142, 2022 оны 10 сарын 20-ний А/274 тоот тушаалаар Автотээврийн салбарын итгэмжлэгдсэн, мэргэшсэн байгууллагаар томилогдон ажиллаж байна. .
Манай байгууллага салбарын байгууллагуудаас бүрдсэн Баталгаажуулалтын зөвлөлийн 5 хүний бүрэлдхүүнтэй, баталгаажуулалтын алба орон тооны 4 шинжээч, орон тооны бус шинжээч 6, няо-бо, менежер гэсэн орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.
БИДНИЙ ЗОРИЛГО
Автотээврийн салбарын байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлын талаар холбогдох стандарт, техникийн баримт бичгээр тогтоосон шаардлагыг бүрэн хангасныг баталгаажуулах, чанарын дэд бүтцийг бий болгоход оршино.
ДАРААХ ЧИГЛЭЛҮҮДЭД ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙНЭ
MNS ISO/IEC 17067:2014 стандартын 6 дугаар схемийн дагуу Нийтийн тээвэр, Авто үйлчилгээ, Ачаа тээврийн үйлчилгээний байгуулагуудад тохиролын үнэлгээг хийхдээ: